:: Мэдээ мэдээлэл ::

ШУТИС-ийн математикийн олимпиадад багаараа тэргүүн байр эзэллээ.

2013.04.09
04-р сарын 06-ны өдөр УБ хотноо ШУТИС-ийн математикийн олимпиадын 2-ын даваанд бүрэлдэхүүн 17 сургуулийн 130 оюутан оролцож, манай сургуулийн баг 1-р байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо. Хувийн амжилтаар УУАТ-2 ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ тэргүүн байр эзэлж алтан медаль авсан байна. Бэлтгэсэн: БУТ-ийн багш Д.Дунгаамаа, Б.Мөнхцэцэг, Ч.Уранчимэг, Б.Шийдэв .....дэлгэрэнгүй...

“Оюу-Толгой” ХХК-ийн гэрээгээр суралцагчдад сургалт явууллаа

2013.04.09
003-р сарын 31-ний өдрөөс 04-р сарын 10-ны өдрүүдэд сургалтын байгууллагад үнэлгээ хийдэг “SKILLTECH GLOBAL” компанийн 10 гаруй мэргэжилтэн, “Оюу-Толгой” ХХК-ийн гэрээгээр суралцаж байгаа хүнд машин механизмын засварчин, гагнуурчин, токарчин, цахилгаанчин мэргэжлийн сургалтын орчин, дадлагын газар, хичээлийн хөтөлбөр, багш нар болон суралцагчидад заавар зөвлөгөө өгөн,.....дэлгэрэнгүй...

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2013.04.01
03-р сарын 29-30-ны өдрүүдэд сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал болж. Багш нарын 8 илтгэл, оюутны 9 илтгэл хэлэлцүүлэгдсэн байна... дэлгэрэнгүй...

“Дархан-Их Сорилго-2013” есдүгээр олимпиад амжилттай оролцлоо

Дархан-Уул аймгийн ХААИС-ийн лицей сургуулийн нэрэмжит математик, физик, химийн хичээлийн “Дархан-Их Сорилго-2013” есдүгээр олимпиад ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Хулан амжилттай оролцоод ирлээ.

Математикийн төрөлд хүрэл медаль

Химийн төрөлд мөнгөн медаль

Нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн байна. /бэлтгэсэн багш Б.Шийдэв, Э.Амарбаясгалан, С.Мэнджаргал/

УБ хотын 1-р сургуулийн багш Д.Дэлгэрийн агсны нэрэмжит химийн 2-р олимпиадад манай сургуулийн лицей ангийн сурагч Ц.Хулан /бэлтгэсэн багш С.Мэнджаргал/ 3-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

БОНХ-ийн сайдын нэрэмжит шагнал хүртлээ

2013.03.25
Энэ сарын 22-ны өдөр УБ хотноо болсон НҮБ-ээс 2013 оныг “Олон улсын усны түншлэлийн жил”, Байгаль орчин Ногоон хөгжлийн яамнаас “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд “Ус-Хөгжлийн түлхүүр” ЭШХурлыг улс орон даяар заралж. Энэ хуралд оролцсон 100 гаруй илтгэлээс ТҮМ-4 ангийн оюутан Б.Түмэнжаргалын “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн усны шинж чанарыг сайжруулах судалгаа” илтгэл (удирдагч нь Байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч Х.Оюунтунгалаг Ph.D) шилдэг 15-д шалгаран БОНХ-ийн сайдын нэрэмжит шагнал хүртлээ.
Copyright 2011 Нүүр. Powered by Joomla templates. All Rights Reserved.