:: Мэдээ мэдээлэл ::
Эрчим хүчний тэнхимийн мэргэжил сурталчлах 7 хоногийн арга хэмжээ
2012.10.02
Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Эрчим хүчний тэнхимийн үйл ажиллагааг сурталчилах, оюутнуудын суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ЭХТ-ийн мэргэжил сурталчлах 7 хоногийн арга хэмжээг 2012-09-24-нөөс 2012-09-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа..... дэлгэрэнгүй...Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
2012.10.02

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 10 дахь жилдээ
Хичээл сонголт-2 нээгдлээ
2012.08.24
Сургалтын төлбөрөө төлөөд "Хичээл сонголт 2" хийх эрхээ авсан оюутнуудын хувьд сонголтоо хийх боломжтой боллоо. Үүний тулд:
- http://122.254.127.50/student хаягаар оюутны веб рүү гээ нэвтрэн 2012-2013 оны Намар улирлын "Хичээл Сонголт 2"-оо хийнэ үү.
- http://122.254.127.50/songolt2 хаягаар орон "Хичээл Сонголт-2" хэрхэн хийх талаар видео заавартай танилцана уу
Жич: "Хичээл Сонголт 2"-оо хийсэний дараа түүнийгээ хэвлээд сургалтын албан дээр авчирч өгөн баталгаажуулна. 2012/08/31 дотор "Хичээл Сонголт 2"-оо баталгаажуулаагүй оюутны сонголтыг хүчингүйд тооцно!
Сургалтын төлбөрт өөрчлөлт орлоо
2012.08.23
- Хичээлийн 1 кредитийн үнэлгээ 29,381 төгрөг бөгөөд өөрийн сонгосон нийт кредитийн /үүнд дахин болон нөхөн судлах хичээлүүдийн кредитийг оруулж тооцно/ төлбөр дээр “оюутны үйлчилгээ”-ний 10,000 төгрөгийг нэмж төлнө.
- Төрийн сангийн зээл, бүтэн өнчин, групп, олимпиад, ТАХ-аар болон үйлдвэрийн гэрээгээр суралцдаг байсан оюутнууд 350,000 төгрөгийг тушаана. 2-оос дээш курсын хуучнаар төрийн сангийн буцалтгүй тусламжийн “нэн ядуу” болон “малчин”-аар сурдаг байсан оюутнууд ҮГД нь 2,8-аас дээш байгаа бол Төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой тул зээлд хамрагдахыг зөвшөөрсөн оюутан төлбөрийн зөрүү 350,000 төгрөг тушаана.
- Төрийн сангийн зээлээр суралцахыг зөвшөөрсөн оюутан Сургалтын албаны Төрийн сан хариуцсан ажилтанд зөвшөөрсөн өргөдөл бичиж өгч, дахин зээлийн материал бүрдүүлж өгнө. Хөдөө орон нутгийн дахин материал бүрдүүлэх оюутан бол 2012/2013 оны өвлийн амралтаараа материалаа бүрдүүлж авч ирж өгч болно. Хэрвээ тухайн оюутны ҮГД нь 2,8-аас бага бол цаашид төрийн сангаар суралцах боломжгүй болох тул төлбөрөө хувиараа төлнө.



