Номын сан

Тус номын санд орон тооны 3 ажилтан, гэрээгээр 3 оюутан ажилладаг.

1. Д.Цэнд-Аюуш-номын сангийн эрхлэгч

2. С.Лхагважав-номын санч

3.Д.Эрдэнэтуяа-номын санч

Номын сангийн ажилтнууд дээд боловсролтой. Номын сангийн үйлчилгээнээс гадна хэрэглэгчдийг ШУТ-ийн болон хэрэгцээт мэдээллээр хангах, үйлдвэр, сургуулийн тухай мэдээлэл сурталчилгааны ажлыг хариуцан явуулж байна.

Уншигчдын тоо өссөнтэй уялдан үйлчилгээний хэлбэр, хүрээ нь улам өргөжин тэлж, дараахь хэлбэрийн үйлчилгээг явуулах боллоо.

  • Уншлагын 2 танхимын өдөр тутмын үйлчилгээ - Өдөр бүр 8:00-20:00 цаг хүртэл 2 ээлжээр ажиллаж, өдөрт дунджаар 200-300 уншигчдад 300-450 ном, сэтгүүлээр үйлчилж, зөвхөн уншлагын зааланд үйлчилдэг.
  • Гэрээр ном олголт - Үргэлж ашиглагддагүй, олон хувь ном, сэтгүүлийг тодорхой хугацаагаар 1-30 хоногийн хугацаатай гэрээр олгодог. Энэ үйлчилгээнд ихэвчлэн судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй инженер техникийн ажилтнууд, багш, оюутнууд хамрагддаг.
  • Лавлагаа мэдээлэл - Энд урлаг, эрүүл мэнд, спорт, түүх, нийгэм, хууль эрх зүй, танин мэдэхүйн номууд багтдаг.
  • Хувилан олшруулах - Аудио, видео бичлэгийн фондноос захиалга авч, шаардлагын түвшинд хуулбарлан бичлэг хийж өгдөг. Судлаачид багш нарт ном, сурах бичиг, сонин сэтгүүлээс хэрэгцээтэй материалыг хувилж өгдөг.
  • Тогтмол хэвлэлийн уншлага - Тогтмол хэвлэлийг чөлөөт сонголтын хэлбэрээр уншуулдаг. Монгол орос хэл дээр 40 гаруй сонин, 100 гаруй сэтгүүл чөлөөт сонголтын фондод ашигладаг.
  • Шинэ ном, хэвлэлийн сурталчилгаа - Номын сангийн мэдээллийн буланд шинэ ном, хэвлэлийг сурталчлахаас гадна сургууль дээр болон үйлдвэрийн хэмжээнд зохиогддог эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалтын үеэр номын үзэсгэлэн гаргаж сурталчилгаа хийдэг. Сонин, сэтгүүлийн чөлөөт фондын үйлчилгээг явуулж байна.
Copyright 2011 Номын сан. Powered by Joomla templates. All Rights Reserved.