Багш нарын зөвлөл

Технологийн сургуулийн БНЗ-нь 2010-2011 оны хичээлийн жилд ажлын тайлант хугацаан нь дуусч шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлээд байна.


Багш нарын зөвлөлийн даргаар:

Механикийн тэнхимийн багш магистр Б.Алтанхуяг

Тэргүүлэгчдээр:

  • Мэдээллийн технологийн багш магистр Б.Гансэрээтэр
  • Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Доктор/Рh/ Л.Наранцэцэг нар сонгогдон ажиллаж байна.

БНЗ-нь ажиллах хугацаандаа сургуулийн Оюутны зөвлөл, аж ахуй үйлчилгээний алба, сургалтын албатай уулзалт зохион байгуулж хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тус БНЗ-ийн дэргэд 5 хүртэл жил багшилсан залуу багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, ахмад туршлагатай багш нараас үлгэр дууриал авах, сургуулийн БНЗ-ийн үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолойг тусгах зорилго бүхий залуу багш нарын клуб үйл ажиллагаа явуулдаг. Залуу багш нарын клубын тэргүүнээр 2009 оноос 2011 оныг хүртэл Байгалийн ухааны тэнхимийн багш Э.Амарбаясгалан, 2011 оноос Мэдээллийн технологийн тэнхимийн багш Б.Гансэрээтэр ажиллаж байна.


  • Багш нарын зөвлөлийн ажиллах журам
  • Залуу багш нарын клубын дүрэм

БНЗ-нь ажиллах хугацаандаа тус сургуулийн багшлах бүрэлдхүүн,сургалтын алба, номын сангийн ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, удирдах зөвлөлд багш нарын дуу хоолойг хүргэх, мэргэжил дээшлүүлэх ба бусад төрлийн сургалтанд багш нараа хамруулах, нийгэм олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, идэвхтэй оролцох гэх мэт өргөн хүрээтэй цогц ажлуудыг төлөвлөгөөндөө тусгаад байна.


Залуу багш нарын клубын тэргүүлэгчдээр:

  • Уул уурхайн тэнхимийн багш магистр Ж.Батбаатар
  • Эрчим хүчний тэнхимийн техник лаборант магистр Ш.Сансарсайхан нар сонгогдон ажиллаж байна.

Залуу багш нарын клубын санаачлагаар ГСЛ-ийн судлаач инженер О.Баярбат 2010 оны 12сараас 2 сарын хугацаатай Энэтхэг улсын Бангалор хотод Англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсан.

ШУТИС-ийн залуу багш нарын анхдугаар чуулганд Э.Амарбаясгалан, Ш.Сансарсайхан, Ж.Батбаатар, Б.Чинзориг нар оролцсон.

Copyright 2011 Багш нарын зөвлөл . Powered by Joomla templates. All Rights Reserved.