Бакалаврын сургалтын алба
Сургалт эрхэлсэн дэд захирал Ш.Сүхээ
Технологийн сургуулийн сургалтын алба нь тус сургууль дээр явагдаж буй сургалт, хүмүүжлийн бүхий л ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавьж байх үүрэг бүхий сургалтын нэгж мөн.
Сургалтын алба дараахь чиг үүрэгтэй.
Бүх төрлийн сургалтын агуулга, аргазүй, технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх, сургалтын баазыг бэхжүүлэх ажлыг удирдлагаар хангах
Багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх
Бүх төрлийн сургалтын программ, төлөвлөгөөг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх.
Багш оюутны бүртгэл мэдээллийн баазыг шинэчлэх, сургалтын албаны UNIMIS программыг бүрэн хэрэгжүүлэх
Оюутанд кредит системийн талаар мэдээлэл өгөх, оюутны сурах үйл явц, улирлын голч дүнд хяналт тавих, элсэлт ба төгсөлтийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Номын сангийн үйлчилгээг сургалтын шаардлагад нийцүүлэн ажиллуулах
Сургалтын процесс тасралтгүй явагдах нөхцөл бололцоогоор хангах.
Оюутны сурч амьдрах, таатай нөхцөл бүрдүүлэх, тэдний дунд зохиох олон нийтийн ажлуудыг төлөвлөх, зохион байгуулах.
Сургуулийн элсэлт, төгсөлтийн ажлыг зохион байгуулах
Сургалтын ба оюутны талаархи мэдээ, тайланг холбогдох яам, удирдах. байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх.
Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх талаар санал гаргах.
Орон тоонд ажиллах багш нарыг судалж, захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулах.
Сургалтын арга зүй, технологийг боловсронгуй болгох болон сургалтын бүхий л чиглэлээр захирлын ба эрдмийн зөвлөлд санал оруулах.
Улирал бүрийн эцэст тэнхмүүдийн цагийн тооцоог нэгтгэж, эдийн засагчид өгөх.
Шинэ залуу багш нарыг төлөвшүүлэх, ажлын арга барилд сургахад нь тусалж дэмжих.
Сургалтын менежер
Ч.Амарсанаа
Сургалтын албаны хичээл зохицуулагч
П.Лхагва
М.Цогзолмаа
Сургалтын албаны ажилтан
Ц.Энхцэцэг
С.Эрдэнэчимэг
Б.Баярдулам
ШУТМ-ийн инженер Б.Булганбааатар
Программист О.Эрдэнэбат
Номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш
Номын санч С.Лхагважав


