Мэргэжлийн сургалтын алба
Сүүлийн 5 жилд Технологийн сургууль нь уул уурхайн 150 гаруй мэргэжлээр мэргэжил шинээр олгох, хос мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн зэрэг ахиулах, шинэ техник, технологи судлах тусгай зориулалтын түр сургалтуудад жил бүр 1300-1500 хүн сургаж, Хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолооч, Экскаваторын ба өрмийн машинч, Баяжуулалтын түгээмэл мэргэжил, Токарь зэрэг үндсэн 5 мэргэжлийн жилийн сургалтаар 400 гаруй хүнд мэргэжлийн анхан шатны боловсрол олгожээ.
Манай сургууль нь Монголын Уул Уурхайн үндэсний ассоциаци, Монголын Ашигт Малтмалын Баяжуулагчдын Холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Эрдэс боловсруулалтын технологийн шинжилгээний төв, “Оюу толгой” төсөл, орон нутгийн “Шим техноложи” ,“Эрдмин”, “Бүтээл”, “Эрдэнэт-Тисса”, “Мон-Аме-Квалитет”, “Очир төв”, “Эрдэнэт-Ус суваг” зэрэг компаниудын захиалгаар нарийн мэргэжлийн мэргэшсэн ажилтан бэлтгэж байна.
Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Технологийн сургууль хоорондын гэрээний дагуу цахилгаан ба хийн гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, автомашины засварчин, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин зэрэг мэргэжлүүдээр 1000 гаруй ажил мэргэжилгүй иргэдийг сургаж мэргэжил эзэмшүүлсэн нь орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр болов.
Мэргэжлийн сургалт эрхэлсэн дэд захирал
Л.Батаа
Сургалтын менежер
С.Дулмаа
Т.Тунгалагтамир
Н.Зул-эрдэнэ
Э.Болорчимэг
Мастер багш: С.Эдэнэбаяр
Сургалтын техникч: Д.Цацрал


