Байгалийн ухааны тэнхим
Тус тэнхим нь 1999 оноос Ерөнхий эрдмийн тэнхим, 2005 оноос Байгалийн ухааны профессорын баг, 2009-2010 оны хичээлийн жилээс Байгалийн ухааны тэнхмийн системээр ажиллаж байна.
Тэнхмийн хамт олон орчин үеийн инженер техникийн мэргэжилтэнд нэн шаардлагатай тулгуур мэдлэгийг математик, физик болон химийн шинжлэх ухааны суурь мэдлэгээр дамжуулан оюутан суралцагчдад эзэмшүүлэх эрхэм үүрэг, зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.
Тэнхмийн хариуцан заадаг сургалтын стандарт, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр нь ШУТИС –ийн стандарт шаардлага төдийгүй өөрийн сургууль, мэргэжлийн онцлог, туршлагад тулгуурлан боловсруулагдсан болно.
2010-2011 оны хичээлийн жилд тус тэнхимд доктор нэг, хүндэт профессор ба дэд профессор тус бүр нэг, хоёр багш докторант, нийт 8 багш ажиллаж байна.
Байгалийн ухааны тэнхим нь 1-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлан болгон физик, хими, математикийн мини олимпиад, АСТ –ыг зохион байгуулж, Орхон аймгийн засаг даргын нэрэмжит Хангайн бүсийн аймгуудын их, дээд сургуулиудын оюутны ерөнхий эрдмийн хичээлүүдийн олимпиад, ШУТИС-ийн математик, химийн олимпиадуудад оюутнуудыг амжилттай оролцуулдаг. Мөн Робот сонирхогч оюутан сурагчдын “Ирээдүйн гарц” клубыг нээн ажиллуулж, Ази номхон далайн орнуудын Их, дээд сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулагддаг “ABU ROBOCON” тэмцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Эрдэнэт –Робокон“ тэмцээний улсын гурван удаагийн аварга болсон.
БУТ нь инженерийн суурь мэдлэг сайтай мэргэжилтэн бэлтгэхийн тулд өөрийн харъяанд Ахлах сургуулийг 2005-2006 оны хичээлийн жилд байгуулан ажиллаж байна.


