Механикийн тэнхим

Механикийн тэнхим нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн хуучин Механикийн болон Тээврийн хэрэгслийн профессорын багуудыг нэгтгэн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхим нь Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Автомашин, авто аж ахуйн ашиглалтын инженерүүдийг төгсгөн гаргадаг бөгөөд “Гидравлик”, “Автомашины оношлогооны төв”, “Токарь”, “Гагнуур”, “Слесарийн ажил”, “Материалын эсэргүүцэл” –ийн сургалт, дадлага, лабораторийн бааз суурьтай. Суралцаж буй оюутнууд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үндсэн цехүүдэд дадлагын ажлуудаа гүйцэтгэдэг бөгөөд манай тэнхмийн төгсөгчдөөс дээрх цехүүдийн тодорхой удирдах албан тушаалуудыг хашиж байгаас гадна “Алтайн хүдэр”, “Энержи ресурс” зэрэг гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрүүдэд амжилттай ажиллаж байна.

Тэнхмийн зөвлөх профессор

Батчулууны Чинзориг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий механикийн орлогч. Доктор Ph.D

Уул уурхайн машин комплекс -2, Уурхайн машины засал, тохируулга

Тэнхмийн эрхлэгч:

Сумъяагийн Эрдэнэбат. доктор Ph.D.

Уурхайн машины ашиглалт, засвар, Суурин тоног төхөөрөмж, Ил уурхайн машин комплекс -1

Тэнхмийн дэд профессор

Батхүүгийн Пүрэвдорж. доктор Ph.D

Материал судлал, Техникийн хэмжил зүй, Машин үйлдвэрлэлийн технологи

Буриадын Ганболд. магистр.

Автомашин, Автосервисын төсөл зохиомж, Салбарын автоматжуулалт

Ахлах багш:

Бошигтын Алтанхуяг. магистр.

Дулааны хөдөлгүүр, Автомашины техникийн үйлчилгээ, засвар

Бямбаагийн Оюун. магистр

Дүрслэх геометр, Техникийн зураг зүй

Багш

Ганбаатарын Оюунсүрэн. магистр

Онолын механик, Материалын эсэргүүцэл, Машины эд анги

Батжаргалын Нямбат. Магистр

Машин механизмын онол, автотракторын цахилгаан тоноглол, ашиглалтын материал

Амаржаргалын Нямсүрэн. магистр.

Машин механизмын онол, Хэрэглээний механик, Материал судлал, технологи

Гэрээт багш

Базарваанийн Алтансанаа. магистр

Суурин тоноглол, Гидравлик, Тээврийн машин комплекс

Цээлэйгийн Хувьзаяа. магистр

Техникийн зураг зүй, Дүрслэх геометр

Баатаржавын Бямбацогт. магистр

Шингэний ба хийн хөтлүүр, Уурхайн машин комплекс, Уурхайн тээврийн машин комплекс

Гэндэнгийн Баттулга. магитср

Хэмжил зүй, Машин үйлдвэрлэлийн технологи

Copyright 2011 Механикийн тэнхим . Powered by Joomla templates. All Rights Reserved.