Уул уурхайн тэнхим
Уул уурхайн олборлолт, боловсруулалтын тэнхим нь Техник технологийн тэнхмийн бүрэлдэхүүнд багтаж байгаад 2006 онд Уул Уурхайн олборлолт, боловсруулалтын профессорын баг нэртэйгээр байгуулагдаж, 2009 оны 11 сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн Тэнхимийн бүтцэд шилжин ажиллаж байна.
Тус тэнхимд “Ашигт малтмал, уул уурхайн баяжуулалтын технологи”, “Уул уурхайн ашиглалтын технологи” ба “Төмөрлөгийн үйлдвэрлэл, металлурги” мэргэжлүүд харъяалагддаг бөгөөд эдгээр мэргэжлээр суралцагчдын хичээл, хүмүүжлийн ажлыг хариуцан явуулж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгох, шинэчлэн боловсруулах, багшлах боловсон хүчинг сонгон ажиллуулах, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, оюутны эрдэм шинжилгээний болон төгсөлтийн ажлыг удирдан зохион байгуулах, төгсөгчидтэй ажиллах зэрэг ажлыг гүйцэтгэдэг.
Зөвлөх профессор:
С. Давааням, доктор (Ph)
Тэнхимийн эрхлэгч:
П.Оюунсүрэн, магистр
Дэд профессор:
Ц. Найдан, докторант
Багш:
Ж.Батбаатар, магистр
Б. Чинзориг, бакалавр
Б.Батцэцэг, магистр


