Лицей сургалт

Технологийн сургуулийг 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд сургуулийн үйлчилгээний хүрээ, нэр төрлийг баяжуулах, элсэгчдийг чанарыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутаг дахь ЕБС-уудад лицей анги салбар нээж, авъяаслаг сурагчдыг дэмжих, багшлах боловсон хүчнийг мэргэжлийн мэдээллээр хангах” гэж заасан билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 2002-2003 оны хичээллийн жилээс Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийг түшиглэн Технологийн сургуулийн харъяа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Лицей ангийг нээж математик, физик, комьютерийн хичээлүүдийг тус сургуулийн багш нар зааж эхэлсэн юм. Улмаар 2006-2007 оны хичээлийн жилээс сургуулийн дэргэд Ахлах сургууль байгуулах тусгай зөвшөөрөл авч өөрийн сургууль дээр хичээллэж эхэлсэнээс хойш 5 жил болж байгаа бөгөөд 2010-2011оны хичээлийн жилд үндсэн ба цагийн 17 багш, нийт 62 сурагчтай 2 анги хичээллэж байна.

Ахлах сургуульд БСШУЯ-наас баталсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ математик, физик, химийн хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд тусгаснаас илүү цагаар зааж, харин сонгон судлах хичээл гэж тусгайлан судлахгүй, физик, хими, биологи, газарзүйн хичээлийг бие даасан хичээл болгон судлах нь Технологийн сургуулийн хувьд илүү үр дүнтэй гэж үзэж хэрэгжүүлж байна.

Copyright 2011 Лицей сургалт . Powered by Joomla templates. All Rights Reserved.