Элсэлтийн журам

Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН

2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.

1.1 2011-2012 оны хичээлийн жилд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд шинээр оюутан элсүүлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2 Элсэлтийн ажлыг Технологийн сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.

1.3 Элсэлтийн комиссын ажил үүргийн хуваарь, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэлтийн үед тавих хяналтын үйл ажиллагааг комисс шууд хариуцна.

1.4 Элсэгчдийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамнаас тогтоосон хяналтын тоонд багтаан авна.

ХОЁР. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ.

2.1 Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд оюутан элсүүлэхдээ Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэнэ.

2.2 Ерөнхий шалгалтын хичээл нь хичээл 1 ба хичээл 2 байх ба мэргэжлийн онцлогоос хамаарч хичээл 2 нь өөр өөр байна. Үүнд:

2.3 Ерөнхий шалгалтын оноог тооцохдоо хичээл 1 ба хичээл 2-ын шалгалтын оноонуудыг нэмж нийт оноог гаргана.

2.4 Ерөнхий шалгалтын хичээл 1 ба хичээл 2-ын босго оноог давсан тус сургуульд элсэхийг хүсэгчдийг авсан нийт онооны дарааллаар хуваарьт заагдсан мэргэжлүүдээс сонгуулж элсүүлэн суралцуулна.

2.5 Элсэгчдийн нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий шалгалтын хичээл 1-д үзүүлсэн дүн, дараа нь хичээл 2-т үзүүлсэн дүнг болон гүйцэтгэлийн хувийг тус тус харьцуулж шийдвэрлэнэ.

2.6 Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн сурагчид тус сургуульд үндсэн мэргэжлээр элсэхийг хүсвэл ерөнхий шалгалтыг зөвхөн хичээл 1 (математик)-ээр өгч болох ба уг хичээлээр 500-иас доошгүй оноо авсан тохиолдолд элсүүлэн суралцуулна.

2.7 Инженерийн бэлтгэл ангийн оюутнууд хичээл 1 (математик)-ээр авсан оноо 440-өөс доошгүй ба Орос хэлээр холбогдох шалгалтуудыг өгч “сертификат” авсан тохиолдолд үндсэн мэргэжлээр элсүүлж болно.

2.8 2011 онд ерөнхий шалгалтыг математикийн хичээлээр өгч 440-аас доошгүй оноо авсан бөгөөд дараах болзол хангасан суралцагчийг урилгаар элсүүлэн суралцуулна.

А. 2011 онд математик, физик, химийн олимпиадад аймагт эхний 3 байр, улсад эхний 5 байр эзэлсэн; 2010 онд техник-технологийн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн;

Б. Гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис зэрэг спортын төрлөөр спортын мастер, дэд мастер цолтой;

В. Сүүлийн 2 жилд урлагийн аль нэг төрлөөр бүс, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож медаль хүртэж байсан.

2.9 Элсэгчдийн сургалтын төлбөрийг хөнгөлөх эсэх, хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хувийг тогтоох асуудлыг тухайн элсэгчийн амжилт бүтээл, сурлагын чанарыг харгалзан шийдвэрлэнэ.

ГУРАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭН АВАХ.

3.1 Сургалтын төлбөрөө төлсөн, суралцах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2011.08.22 –2011.08.26-ны өдрүүдэд Технологийн сургууль дээр бүртгэн авч гэрээ байгуулна. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

- Технологийн сургуульд элсэхийг хүссэн өргөдөл

- Ерөнхий шалгалтын батламж

- Суралцах эрхийн бичиг

- Иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар (арын хэсгийн хамт)

- Бүрэн дунд буюу түүний дараах боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт (эхээр нь)

- Сурагчийн хувийн хэрэг

- 3х4 хэмжээний цээж зураг 4%

- Сургалтын төлбөр төлсөн баримт

- ЭМД-ын дэвтэр, ЭМД-ын дансанд 8040 төгрөг тушаасан баримт

- Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 201 ба 2008 оны 177-р тогтоолуудаар сургалтын төлбөрөө төлөхөөр материал бүрдүүлсэн элсэгчид (төрийн албан хаагчийн гэр бүлээс болон төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцагсад) төлбөрийн зөрүүгийн урьдчилгаа болох 250000 төгрөгийг сургуулийн дансанд тушаасан баримт

3.2 2011-2012 оны хичээлийн жил 2011 оны 08 сарын 29-нд эхэлнэ.

3.3. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.

Сургуулийн хаяг :

Орхон аймаг, Технологийн сургууль

Харилцах утас :

73418, 99351057 – Дэд захирал

73803, 99093900 – Байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч

Факс :

976-01352-73415

Е-майл хаяг:

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Веб хаяг :

www.techinst.edu.mn

www.must.edu.mn

Сургуулийн данс :

Орхон аймаг дахь Капитрон банк – 3007000002

Copyright 2011 Элсэлтийн журам . Powered by Joomla templates. All Rights Reserved.