Мэндчилгээ

Хүн төрөлхтний соёл иргэншлийн материаллаг бааз нь уул уурхайн салбарын хөгжил буюу газрын баялгийг ашиглах инженерийн үйл ажиллагаа болсон өнөө үед Монгол улсын уул уурхайн тэргүүлэх үйлдвэр болох Монгол Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуулийн хамт олон салбарын мэргэжилтэй ажилчин, инженер техникийн мэргэжилтнийг сурган бэлтгэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь “Сургалт+Эрдэм шинжилгээ+Үйлдвэрлэл”-ийн цогцолбор байдлаар үйл ажиллагаа явуулан үндэсний боловсролын системд чухал хувь нэмрийг оруулж ирсэн.

Манай сургууль сургалтын материаллаг баазаа улам өргөтгөж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинжлэх ухаан, технологийн хөгжилд нийцүүлэн шинэчлэх, мэргэжлийн болон практикийн өндөр мэдлэгтэй багшлах боловсон хүчний цөм бүрдүүлж, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч байна.

Эх орны уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг хангах хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачилгатай инженер техникийн ажилтны шинэ үе, залуу халааг бэлтгэх нэр хүндтэй үүргээ биелүүлж, “Монгол улсын уул уурхайн салбарын шинжлэх ухаан, технологийн нэгэн төв болох” алсын зорилгоо биелүүлэхээр Технологийн сургуулийн удирдлага, хамт олон чармайн ажиллаж байна.

Эрдэм номын буян дэлгэрэх болтугай

Захирал: Доктор, дэд профессор Ж.Лхагвасүрэн

Copyright 2011 Мэндчилгээ. Powered by Joomla templates. All Rights Reserved.