Түүхэн замнал
Технологийн сургууль нь 1975 онд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн нэг хэсэг болон “Сургалтын төв” нэртэйгээр байгуулагдаж, 1996 оноос ШУТИС-ийн харъяа Технологийн сургууль болон өргөжин хөгжиж ирлээ.
Монгол улсын Засгийн газрын 2001 оны 6-р сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэгийн нэрэмжит сургууль болсон.
2008 онд хоёрдахь шатны магадлан итгэмжлэлд орж, 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь уул уурхайн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжлийн ажилчид бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, эх орны уул уурхайн үйлдвэрлэл болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн техник, технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил эрхэлж, “Сургалт + Эрдэм шинжилгээ + Үйлдвэрлэл”-ийн цогцолбор үйл ажиллагаагаа явуулж байна.


