:: Мэдээ мэдээлэл ::

IAESTE-р гадаадад дадлага хийх оюутнуудын бүртгэл эхэллээ

IAESTE оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу гадаадад мэргэжлийн дадлага хийх сонирхолтой англи хэлний өндөр мэдлэгтэй залуу багш, докторант, магистр болон 3 буюу түүнээс дээш курсын бакалаврын оюутнууд ТС-ийн 107 тоот өрөөнд бүртгүүлнэ үү.
Утас: 73318, 99041187
И-мейл: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.


 

ШУТИС-ийн багш нарын 4 төрөлт тэмцээнд амжилттай оролцлоо

01-р сарын 09-14-ний өдрүүдэд Монголын багш нарын баярыг угтсан ШУТИС-ийн багш нарын спортын 4 төрөлтийн уламжлалт тэмцээнд 16 баг оролцсноос манай сургуулийн баг амжилттай оролцож гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 1-р байр, эмэгтэй баг 2-р байранд орсон байна... дэлгэрэнгүй...

Шагнагдлаа

Тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхайн тэнхимийн профессор С.Давааням “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор, үйлчлэгч Б.Газиза, сургуулийн өндөр настан Г.Чимгээ нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-р тус тус шагнагдлаа... дэлгэрэнгүй...


 

Оюутны харшийн сүлд модны наадам боллоо

12 сарын 20-ны өдөр манай сургуулийн оюутны харшийн сүлд модны наадам боллоо. Монголын оюутны холбооны дээд шагнал болох манайлагч оюутнаар АМБТ-4 ангийн оюутан Б.Насанбуян ...дэлгэрэнгүй...

Манай сургуульд 800 гаруй мянган долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулан өглөө.

БСШУЯ болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд “Мэргэжлийн боловсрол сургалтын талаар харилцан ойлголцлын баримт бичиг”-т гарын үсэг зурсаны 500 дахь өдрийг тэмдэглэх, хэрэгжилтийн тайлан танилцуулах үйл ажиллагаа 12-р сарын 10-ны өдөр манай аймагт боллоо... дэлгэрэнгүй...

Мэргэн буучаар шалгарсан байна.

12-р сарын 04-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн нэрэмжит буудлага-2011 тэмцээнд манай сургуулийн баг амжилттай оролцож 2-р байранд орсон байна. Багийн бүрэлдэхүүнд: Багш Б.Ганболд, багш Э.Амарбаясгалан, Б.Ганхуяг нар тэмцээн урт, богино бууны төрлөөр явагдаж төрөл тус бүрд багийн гишүүн Э.Амарбаясгалан мэргэн буучаар шалгарсан байна.


 

Бүсийн физикийн 2-р олимпиадад амжилттай оролцлоо

12-р сарын 03-ны өдөр Монгол Услын гавъяат багш Б.Цээсүрэнгийн нэрэмжит бүсийн физикийн 2-р олимпиадад 10-р ангийн төрөлд манай сургуулийн лицей 10-р ангийн сурагч Б.Хулан, Б.Оюун-Эрдэнэ нар амжилттай оролцож, 2-р байранд шалгарч мөнгөн медаль, өргөмжлөлөөр шагнуулсан байна. Удирдсан багш БУТ-ийн багш Э.Амарбаясгалан.


 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдвээр явагдсан АХА тэмцээнд амжилттай оролцлоо

11-р сарын 30-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 30 цехээс шалгарсан ажилтнуудын дунд ХАБЭА сэвдээр АХА тэмцээнд 90 ажилтан оролцсноос шилдэг 15-т судлаач-инженер Ж.Баярсайхан, П.Энхболд, багш Б.Дуламсүрэн нар шалгарч үйлдвэрийн хэмжээнд Ж.Баярсайхан тэргүүлж мөнгөн шагнал, өргөмжлөөр шагнуулсан байна.


Спортын мастерийн болзол хангалаа

2011 оны 11-р сарын 13-ны өдөр УБ хотноо болсон Монголын паурлифтингийн залуучуудын улсын аврага шалгаруулах тэмцээнд манай сургуулийн АМБТ-4 ангийн оюутан Б.Амарбат 60 кг-т амжилттай оролцож тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль шагнуулж спортын мастерийн болзолоо хангасанд баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Технологийн сургуулийн захиргаа... дэлгэрэнгүй...

 


 

Аж ахуйн нэгж, байгууллагын /эзэд/ ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт явагдлаа

2011оны 11р сарын 14-18-ны өдрүүдэд Аж ахуйн нэгж, байгууллагын /эзэд/ ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд “Бор-Өндөр” ХХК, “Цайрт минериал” ХХК, “Peatody winsway resources” ХХК, “Ачит Ихт” ХХК, “Мон дулаан” ХХК, “Хурай” ХХК, “Шинь шинь” ХХК, “CGBEM” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 25 ажилтан хамрагдсан байна... дэлгэрэнгүй...

“Мэдээлэл, холбооны технологи уул уурхайд” онол практикийн хурал боллоо

2011- оны 11-р сарын 11-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ШУТИС хамтран санаачилсан “Мэдээлэл, холбооны технологи уул уурхайд” онол практикийн хурлыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургууль хамтран зохион байгууллаа... дэлгэрэнгүй...

Аж ахуйн нэгж, байгууллагын /эзэд/ ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт явагдлаа

10-р сарын 24-28-ны өдрүүдэд Аж ахуйн нэгж, байгууллагын /эзэд/ ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтанд “М-Си-Эс” ХХК, “Орика Монголиа” ХХК, “Нью Тел” ХХК, “Хера экуйпмент” ХХК, “Бор-Өндөр” УБҮ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн... дэлгэрэнгүй...

УИХ-н гишүүн Д.Одхүүгийн ивээл дор явагдсан Орхон аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд манай сургуулиас 2 баг оролцлоо

10-р сарын 29-30-ны өдрүүдэд УИХ-н гишүүн Д.Одхүүгийн ивээл дор явагдсан Орхон аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд манай сургуулиас 2 баг оролцож Д.Цэгмид ахлагчтай баг 1-р байр эзэлж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал... дэлгэрэнгүй...

Монголын мянганы сорилтын сангийнхан ирлээ

10-р сарын 19-ний өдөр Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Уул уурайн цахилгаанчин” сургалтын хөтөлбөр боловсруулах төслийн үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийх зорилгоор Мянганы сорилтын Корпорацийн Вашингтон дахь захирал Van Crowder... дэлгэрэнгүй...

Международный семинар по вопросам инноваций и реформирования инженерного образования CDIO

Международный семинар по вопросам инноваций и реформирования инженерного образования CDIO

Татах

Татах

Татах


 

Уран бүсгүйчүүд

9-р сарын 24-ний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан "Уран бүсгүйчүүд" уралдаанд жижүүр А.Оюунчимэг, багш Ц.Хувьзаяа, мастер Д.Сарангэрэл нар оролцож, 3-р байр эзэллээ.....дэлгэрэнгүй...

Эрдмийн баяр-эрдэмтний өдөр боллоо

9-р сарын 21-ний өдөр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг оюутан залуус, судлаач инженерүүдэд сурталчлан таниулах, залуусын эрдэм судлалын ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр” арга хэмжээг хоёрдахь удаагаа зохион байгуулав... дэлгэрэнгүй...

2011 оны 9-р сарын 17-ны өдөр явган аялалын тэмцээн зохиогдлоо

9-р сарын 17-ны өдөр жил бүр уламжлал болгон явуулдаг явган аялалыг Б.Мажинбуу багш, 1-р курсын зөвлөх багш нар болон оюутны зөвөл хамтран бүх 1-р курсын оюутнууд, лицей 10, 11-р ангиудын дунд зохион байгуулагдаж... дэлгэрэнгүй...

Дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр

Оюу Толгой болон Рио Тинто компаниуд нь Монгол Улсын боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхай болон бусад холбогдох чиглэлээр суралцаж байгаа шилдэг оюутнуудад зориулан 2011-2012 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
дэлгэрэнгүй...

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарын 5-р бага хуралд оролцоод ирлээ

8-р сарын 17-20-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарын 5-р бага хуралд манай сургуулиас захирал Ж.Лхагвасүрэн, Эрчим хүчний тэнхимийн эрэхлэгч Ц.Баяржаргал, механикийн тэнхимийн дэд профессор Б.Пүрэвдорж, мэргэжлийн сургалтын менежер Н.Зул-Эрдэнэ, Э.Болорчимэг, мэргэжлийн сургалтын мастер багш С.Эрдэнэбаяр нар оролцоод ирлээ. .....дэлгэрэнгүй...

Аялалд явлаа

2010-2011 оны хичээлийн жилд урлаг, спортын арга хэмжээнд идвэхитэй оролцож, Монгол орны үзэсгэлэнт газар болох Архангай, Өвөрхангай аймгуудаар 6-р сарын 17-27-ны өдрүүдэд манай сургуулийн багш, ажилчид аялалж байна. Аялалын бүрэлдэхүүнд: ААҮА-ны дарга Б.Батжаргал, аж ахуйн эрхлэгч А.Энхтуяа, багш Б.Гансэрээтэр, С.Дүүриймаа, Б.Пүрэвдорж, судлаач-инженер О.Баярбат,техник лаборант О.Эрдэнэбаатар, сантехникийн засварчин Б.Ганхуяг, тогооч Я.Уянга, нярав Д.Мөнхгэрэл нар аялаж байна.

Оюутнууд дадлагад гараад байна.

Манай сургуулийн 2 – 3 – р курсийн оюутнууд жил бүр үйлдвэрлэлийн болон танилцах дадлагат гардаг уламжлалтай . Энэ хичээлийн жилийн хавар нийт 150 оюутан “ Эрдэнэт үйлдвэр” ХХК –ийн Баяжуулах фабрик, Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллага, Засвар механикийн завод .....дэлгэрэнгүй...

Зуны сургалт явагдаж байна.

2010 – 2011 оны хичээлийн жилийн зуны сургалтанд математик -1, 2, ерөнхий хими, аналитик хими, физик-1,2, дүрслэх геометр, орос хэл-101, хичээлээр нийт 283 оюутан хамрагдаж 9 багш сургалтанд хичээл зааж байна.
Copyright 2011 Нүүр. Powered by Joomla templates. All Rights Reserved.